БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

           Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Тус тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/633 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулж, худалдан авах ажиллагааны албыг нэгтгэсэн. Ингэснээр аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үндсэн 2 чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болсон. 

           Аймгийн Засаг Даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/538 дугаар захирамжаар “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоо”-г шинэчлэн нийт 13 орон тоотой байхаар баталсан. Тус захирамжийн дагуу одоо дараах бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.