Зорилго

Орон нутгийн төсөвт байгууллагууд болон Төрийн өмчийн оролцоотой ОНӨҮГ-ын өмч, хөрөнгийн харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд зохицуулах мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авилгал гарах нөхцлийг бууруулах, дотоодын үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийг дэмжих шударга өрсөлдөөнийг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлэх замаар эдийн засгийн хөгжлийг хурдасгахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

Чиг үүрэг

Орон нутгийн өмчийн эзэмших, ашиглах, хамгаалахтай холбоотой бүртгэл, тооллого явуулах, орон нутгийн  өмчийн бүрэн бүтэн байдал, орон нутгийн өмчит болон орон нутгийн  өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн байдалд хяналт тавих үндсэн үүрэг хүлээж, орон нутгийн өмчийн улсын нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, бүртгэлээр хяналт тавих, төрийн өмчөөс орон нутгийн өмчлөлд, орон нутгийн өмчлөлөөс төрийн өмчлөлд шилжүүлэх эд хөрөнгийг судлан боловсруулж шийдвэрлүүлэх; Төрийн болон орон нутгийн өмчийн үзлэг, тооллогыг улсын хэмжээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, нэгтгэн тайлагнах, Орон нутгийн өмчийн барилга байгууламж, эд хөрөнгийг түрээслэх, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах (худалдах, шилжүүлэх, акт тогтоон устгах), шинээр авах харилцааг хариуцан удирдлагад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн тайланг хүлээн авч нэгтгэх, дүн мэдээ гаргах, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулж хэвшүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Мөн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг хэрэгжүүлэх, төсвийн ерөнхийлөн захирагч нараас ирүүлсэн захиалгыг үндэслэн худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, гэрээ байгуулах эрх олгох үйл ажиллагааг энэхүү хууль, журмын хүрээнд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатайгаар зохион байгуулан ажиллах чиг үүрэгтэй.

Байгууллагын танилцуулга

           Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосон. Тус тогтоолын дагуу Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/633 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газар байгуулж, худалдан авах ажиллагааны албыг нэгтгэсэн. Ингэснээр аймгийн Орон нутгийн өмчийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтанд хяналт тавих, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах үндсэн 2 чиг үүрэг, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болсон. 

           Аймгийн Засаг Даргын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/538 дугаар захирамжаар “Орон нутгийн өмчийн газрын бүтэц, орон тоо”-г шинэчлэн нийт 13 орон тоотой байхаар баталсан. Тус захирамжийн дагуу одоо дараах бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Цэрэнхүүгийн Идэрмөнх

Орон нутгийн өмчийн газрын дарга 70444141, 89892438

Гомбодоржийн Баатартогтох

Өмч хариуцсан ахлах мэргэжилтэн 70442556, 99062997

Баатарын Цэрэнлхагва

Худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн 70443224, 88112527

Э.Долгорсүрэн

Санхүү,өмчийн хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн 88448333

А.Дорждулам

Өмчийн бүртгэл хариуцсан мэргэжилтэн 99694733

С. Рэнцэнбямба

Худалдан авалт,төлөвлөгөө тайлан хариуцсан мэргэжилтэн 88295091

Н. Энх-Амгалан

Худалдан авалт ХАСХОМ хариуцсан мэргэжилтэн 70443224, 88288585

Р. Янжмаа

Худалдан авалт, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн 99017060

Д.Төмөрбаатар

Intern DesignerХяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн 86682819

Л.Дуламсүрэн

Нягтлан бодогч 88060573

М. Пүрэвдулам

Архив,бичиг хэргийн эрхлэгч 95425953

Б. Зондуй

Жолооч 89444777

Д. Энхбаатар

Сахиул 80373787