Баянхонгор сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн дагуу “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”–д нэгдэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшил бүхий талбайд шинээр мод тарих, тарьсан модонд усалгаа арчилгаа хийх ажлыг зохион байгууллаа.