БАЯНХОНГОР АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

Баянхонгор сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжийн дагуу “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”–д нэгдэж 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшил бүхий талбайд шинээр мод тарих, тарьсан модонд усалгаа арчилгаа хийх ажлыг зохион байгууллаа.

Манай байгууллага нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын дэргэдэх Төрийн бус байгууллагатай хамтран худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сертификатын сургалтыг танхимаар 2023 оны 02 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон тул сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор Орон нутгийн өмчийн газарт бүртгүүлнэ үү.

Сургалтын төлбөр : 85.000 (Наян таван мянга) Мэдээлэл авах утас : 70443224